Нэгдүгээр хэсэг
АМЁС байгаа учраас...
Тэр бол заль-мэхтэй, санасныг бодвол хүчтэй, хэзээ ч тайвширан амардаггүй, Ертөнцийн Эзэний хүүхдүүдийн эсрэг цаг үргэлж хуйвалдаан төлөвлөж байдаг. Хэрвээ Ертөнцийн Эзэний хүүхэд залбиралдаа хайнга хандах үед муу ёрын сүнс түүнийг урхиндаа оруулан зорилгодоо хүрнэ.
“Учир нь бидний тэмцэл бол
махан бие ба цусны эсрэг биш,
харин захирагчид,
эрх мэдэл,
энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд,
тэнгэр дэх бузар муугийн
сүнслэг хүчний
эсрэг билээ.”
Эфэс 6:12
“Тиймээс бүхнийг хийсний дараа,
бузар муу өдөрт эсэргүүцэн
бат зогсох чадвартай байхын тулд
Ертөнцийн Эзэний
бүрэн
зэвсгийг
ав.”
Эфэс 6:13
Дээрх ишлэлүүдийн дараа Христитгэлт хүмүүсийн хуяг дуулгын талаар тодорхойлон бичиж, муу ёрын сүнсний заль мэхийг эсэргүүцэн зогсохын тулд ер бусын хуяг дуулгыг хэрэглэх талаар тайлбарлан, Пууль 18 дугаар ишлэлд, "Сүнсэн дотор тууштай, цөхрөлтгүй, ядаршгүй, сэргэгээр залбир" гэжээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment